+855 969568579 (Line / Telegram / Kakao)

Wadleigh & Co. Language Consulting

We provide high-quality personalized translation, proofreading and editing services for individuals, academia and business

Wadleigh Consulting-ийн Үйлчилгээ Монголд

Wadleigh Consulting-ийн Үйлчилгээ Монголд

Хүндэт Монголын анд нөхөд өө, Сайн байцгаана уу?!,

Монгол дахь шинэ танилууддаа  Wadleigh Consulting өөрсдийн үйлчилгээг хүргэх болсондоо туйлын баяртай байна. Шинэ хамтрагч Хулангийнхаа тусламжтайгаар үйлчилгээгээ хүргэж байгаа билээ.

Орчуулгын бүх төрлийн үйлчилгээг дотоодын зах зээл дээрх өрсөлдөхүйц үнээр бид санал болгодог.

Хэрэв та материалаа унаган Англи хэлтэй хүний түвшинд орчуулуулах шаардлагатай байгаа бол, эсвэл вебсайт, зурвас, зар сурталчилгаагаа Англи, Монгол хэл дээр нийтлүүлэхийг хүсэж байвал манай үйлчилгээг сонирхоорой. Бидний цаг зав тохирч, санал болгосон үнэ хөлс тань бидний хүч хөдөлмөрт дүйж байвал ажлыг тань хэрхэн гүйцэтгэх талаар бид тантай эргэн холбогдоно.

Түүнээс гадна, хамгийн чухал нь 2020 оны намраас эхлэх хичээлийн жилийн өргөдөл хүлээн авах хугацаа аль хэдийн эхэлжээ. Арваад жилийн туршлага дээрээ үндэслэн бид үйлчлүүлэгч нартаа элсэлтийн өргөдлийн материалаа төгс бүрдүүлж, дэлхийн өнцөг булан бүр дэх мөрөөдлийн сургуульдаа суралцах боломжоо нэмэгдүүлэхэд нь тусалдаг. Та бидний стандарт бичиг баримтыг хянан засварлах үнэ болон гишүүнчлэлтэйгээр зөвлөгөө өгөх үйлчилгээний ($40-с эхлэх) үнийн жагсаалттай танилцана уу.

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Hulan Batsandag фэйсбүүк, +855-081712507 whatsapp хаягаар Хулантай холбогдож, мөрөөдлийнхөө замд гараарай.

Back to top